2012-09-11

Нийгэм “муу” гэж үздэг учраас л зарим зүйлсийг тэвчинэ. “Сайн” гэж дүгнэдэг учраас түүнийг мөрдөнө

Айдасгүй хүнд хамгаалалт хэрэггүй. Айдас л өөрийгөө хуягладаг. Хэн нэгэн чамайг <<худалч хуурамч>> гэж хэллээ гэхэд тэр даруй өөрийгөө хамгаалж тэмцэнэ.

Яагаад тэгж байгаагаа анзаар. Эмзэглэж байгаа чинь чиний дотор шарх байгааг харуулж байна. Өөрийгөө худалч хуурамч гэж мэддэг хэрэг. Эмзэг газрыг чинь хөндсөн тул эсэргүүцэж байна. Эсэргүүцэхгүй бол хүн бүхэн чамайг тиймээр бодчих вий гэж айжээ.

Хүмүүст нэгэнт хуурамч этгээд гэж танигдвал худалч хуурамчаараа явахад бэрх болно. Өөрийг чинь үнэнч шударга гэж бодож байгаа нөхцөлд чи худал хуурмагаа үргэлжлүүлж чадна. Хэрэв чамайг гэгээнтэн гэж итгэх юм бол хулгай луйвар хийхэд бүр амар болно.

Жудаггүй хүмүүс л өөрсдийгөө ёстой жудагтай гэж нотлохыг хичээдэг. Гярхай нүдэнд бол энэ нь жудаггүйгээ л харуулж буй хэрэг. Үнэнч шударга хүн бол “Чи худалч хуурамч” гэж шүүмжилсэн хүний өөдөөс “Өө тиймүү? Таны зөв ч байж магадгүй. Би өөрийгөө анзаарч шинжье” гэж хэлэх буйза. Зан суртахууныг хүмүүс хөө хуяг шиг ашигладгийг сэтгэл зүйчид нээжээ. Хүүхэд энэ хорвоод энэ хорвоод ирээд юу сайн, юу мууг ялгадаггүй. Гэвч тэр зарим зүйл дээр загнуулж, шийтгүүлж, зарим дээр магтуулж явсаар “хүн” болдог. Эцэг эх гэхчлэн өөрөөсөө хүчтэй хүмүүсийн захирамжаар үүссэн болзолт зан суртахуун нь энэ нийгэмд орших арга зам.

Нийгэм “муу” гэж үздэг учраас л зарим зүйлсийг тэвчинэ. “Сайн” гэж дүгнэдэг учраас түүнийг мөрдөнө. Эс бөгөөс нийгэмд гадуурхагдаж, гэмтэн болж шийтгүүлнэ. Гэмт хэрэгтэн гэгдсэн олон хүн нийгмийн эсрэг босогчид байдаг. Үгэнд нь ороогүй учраас нийгэм тэднийг “засан хүмүүжүүлэх” нэрээр залхаан шийтгэдэг. Хулгай хийгээд шоронд орсон хүн тав, арван жил болоод гарч ирлээ гээд засардаг билүү? Улам мэргэшсэн хулгайч болоод гардаг. Олон мастеруудаас “эрдэм” өвлөх боломжийг нийгэм олгосон хойно. Танай шийтгэл хэнийг ч засаж өөрчлөхгүй .

Гэвч “Өөрчлөхийн тулд шийтгэж байна” гэж алх цохисоор. Хүүхдээ шийтгэж буй эцэг, эх өөрсдийнхөө сэтгэлрүү өнгийх хэрэгтэй. Үгэнд нь ороогүй болохоор л эцэг эхийн эго эмзэглэдэг. Бурхан чинь хүртэл танай эгогийн дүр байдаг. Хуучин Гэрээ, Куран болон бусад судраас Бурхан ямар өширхүүг мэдэрнэ. Дуулгаваргүй загнасны чинь төлөө тамруу илгээнэ. “Дуулгавартай л бол буян, дуулгаваргүй бол нүгэл” гэж сурталдах…

Ийнхүү томчуудын гарт мушгиулсаар чих нь зөөлрөвч хүүхдийн цайлган чанар гутдаг. “Яаж нэг загнуулчихгүй байх вэ? Яаж нэг магтуулчих вэ?” гэсэн айдас, горьдлогод суурилсан тооцоологч болон төлөвшдөг. Зан суртахуун хоёр үзүүртэй илд шиг. Нэг талаар нийгмээс өөрийгөө хамгаална. Гэвчиг нөгөө үзүүр нь өөр лүүгээ чичилж зовооно. Дотоод гүндээ юу сайн юу мууг мэдэхгүй учраас үргэлж өөртэйгөө зөрчилдөнө. Сэтгэл нь нэгийг хүсэвч зан суртахуун нь өөрийг хэлнэ.

 

 

 "Агнистын гэгээ арваннаймдугаар боть - Өвс өөрөө ургана" номноос, хуудас 134


  • Түгээх

  • Сэтгэгдэл бичигдсэн байна

    0 сэтгэгдэлтэй:

    Post a Comment

    Сэтгэгдэл бичих

     
    | Эхэнд очих | Дахин ачааллах | Гарах | Email илгээх |
    about me | control 1 | control 2 |