2012-06-22

Гадуур цус алдалтыг зогсоох арга

А. ЦУС ГАРЧ БАЙГАА ГАР ХӨЛИЙГ ДЭЭШ ӨРГӨХ. Тэгэхдээ зүрхний төвшингөөс өндөр өргөсөн байх юм.Энэ үед судасны хананд үзүүлэх даралт багасах тул цус тогтох юмуу багасна.


Б. ГАРААР, ХУРУУГААР ДАРАХ АРГА нь тараагч судасны ястай аль ойрхон байрлаж байгаа хэсэгт ясруу нь дарж урсгалыг хаахад чиглэгдэнэ.


Артерийн судасны цус алдалтын үед гэмтлээс дээгүүр венийн цус алдалтын үед шархны доод хэсэгт дарна.


АНХААРАХ ЗҮЙЛ: Судсыг дарж тогтоож байх үедээ цус тогтоох өөр аргуудыг хэрэглэх бэлтгэлийг хийж байх ёстой.


Жишээ нь: Боолтын материал ,чангалуур ,багаж гэх мэт.


Гэмтсэн судас, цус алдаж байгаа хэсгээс дээгүүр чангалуураа тавина, зөвхөн ястай хэсэг, гуя бугалганы түвшинд тавих.


-Чангалуурыг ороохдоо дээр дээрээс нь давхардуулан ороож болно.

ЧАНГАЛУУР ТАВИХ АРГА:


-Гэхдээ хооронд нь хавчуулж болохгүй -Хэрэв чангалуур зөв сайн тавигдсан бол цус алдалт тогтох бөгөөд чангалуураас доошхи хэсэгт судасны лугшилт мэдэгдэхгүй болдог. -Зориулалтын чангалуур боолт үгүй бол гарын доорх хэрэгслээр /бүс ,тэлээ, алчуур, уяа гэх мэт/хийж болно. -Чангалуур тавигдсны дараа яаралтай эмнэлэгт хүргэнэ.


-Чангалуур тавьсан цаг минутыг тодорхой тэмдэглэх нь чухал.


-Эс тэгвэл чангалуур тавьсан газраас урагш эрхтэнд үхжил үүсэх аюултай байдаг.


АНХААРАХ ЗУЙЛС.Тавьсан чангалуурыг 40-60 мин тутамд суллахаа бүү март Чангалуур боолт тавьсан цаг минутыг бичиж тэмдэглэ.


Шуу шилбэ тохойнд чангалуур тавихгүй.

ДАРАЛТТАЙ БООЛТ ХИЙХ АРГА


Хураагч судаснаас цус алдах, эрхтнээс цус шүүрэхэд чангалуур тавьж болохгуй газруудаас цус алдахад хэрэглэнэ. Самбай даавуу хөвөнгийн аль нэг хэсгээр хавтгай мод панөри савхан модыг ороож зөөллөөд шархадсан хэсгийн эсрэг талд барьж бооно. Тэгэхдээ шархан дээрээ цэвэр самбай даавууг олон давхарлан тавиад бинт бүс даавуугаар ороож болно.Боохын өмнө шархан дээрээ тавьсан марль бүс даавууны гадна талд хуруунуудаараа 10-15 мин дарж өгнө. Ингэхэд цусны судас шахагдаж энэ орчинд цус багадна. Боолт хийсний дараа мөчийг өндөрт байрлуулна.

ЧИХЭЭС ХИЙХ АРГА


Дээр дурьдсан аргуудын аль нэгийг хэрэглэх боломжгүй бөгөөд цус их хэмжээгээр алдаж алдаж, амь насанд аюул учирсан үед шарханд цэвэр марлиар чихээс хийж цус алдалтыг түр зогсооно.Гэвч энэ арга шарханд халдвар оруулах, мөн шархны талаас зарим хүндрэл үүсч болох тул тун аргагүйдсэн үед л хэрэглэнэ. Ер нь жижиг зүсэгдсэн, хэгзэрсэн шархнуудад ердийн аргаар ороож боолт хийхэд цус тогтдог бөгөөд нэвтэрвэл дээрээс нь давхарлан ороож бооно. Харин цусны зарим өвчний үед жижиг шархнаас ч цус шүүрэн гарч тогтохгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

УЛААН ПЕРЕЦ


Хэрэв цус алдаж буй хэсэгтээ улаан чинжүүний нунтаг буюу бидний хэлж хэвшснээр улаан перц цацаж өгвөл цус тогтох гэнэ. Энэ нь гүн шарханд ч үр дүнтэй аж. Учир нь улаан перц цусны даралтыг тогтворжуулдаг ид шидтэй юм. Цусны даралт тогтворжсоноор цус бүлэгнэлт хурдан явагдаж улмаар цус алдалт зогсох аж.


Цус алдалтын хэмжээ, төрлөөс үл хамааран энэхүү хялбар аргыг хэрэглэж болох бөгөөд гэмтсэн хэсэгт түрхэх эсвэл уух замаар ч хэрэглэж болох юм. Час халуун усанд нэг цайны халбага нунтаг улаан перцийг хийж уугаад 10 секунд хүлээсний дараа цус алдалт зогсож эхэлдэг тухай анагаах ухааны сургуулийн профессор номондоо бичжээ.


Их хэмжээгээр цус алдаж, эмнэлэгийн тусламж авах боломжгүй ноцтой нөхцөлд улаан перц ашиглах нь хамгийн аюулгүй, үр дүнтэй арга юм. Түүнчлэн улаан перц нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир нийтлэг тохиолддог халдварт өвчнөөс давхар урьдчилан сэргийлдэг аж.




Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв


Eagle Телевиз


  • Түгээх

  • Сэтгэгдэл бичигдсэн байна

    0 сэтгэгдэлтэй:

    Post a Comment

    Сэтгэгдэл бичих

     
    | Эхэнд очих | Дахин ачааллах | Гарах | Email илгээх |
    about me | control 1 | control 2 |