2009-05-21

Flash дискнээс Autorun вирус авахгүй байх арга

Windows үйлдлийн системийн Autorun үйлдэл нь вирус дамжих нэгэн суваг болдог. Вирус нь Flash дискэнд өөрийн халдвар бүхий Autorun файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар хуулагдаж халддаг. Энэ үйлдлийг 2 аргаар идэвхгүй болгоё.


1. Start-> Run нээгээд gpedit.msc гэж бичээд Enter дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхны User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn off Autoplay -ийг нээгээд Enabled гээд Turn off Autoplay on: All drives гэж сонгоно.





2. Microsoft-с гаргасан, үйлдлийн системд нэмэлт тохиргоо хийдэг Windows TweakUI гэсэн жижигхэн програмыг ашиглаж болох юм. Үүнийг эндээс татаж авч суулга.

Програмаа нээгээд дараах байдлаар ороод CD-ROM-ноос бусдыг нь disable болго.





Enable Autoplay for removable drives гэдгийг disable болго.


  • Түгээх

  • Сэтгэгдэл бичигдсэн байна

    0 сэтгэгдэлтэй:

    Post a Comment

    Сэтгэгдэл бичих

     
    | Эхэнд очих | Дахин ачааллах | Гарах | Email илгээх |
    about me | control 1 | control 2 |